Monday, November 25, 2013
Газарзүйн хичээлийн холбогдолтой асуулт тавьлаа
“АХА” тэмцээний асуулт
1. Монгол орны газар нутгийн талбайн хэмжээ (1564116км)
2. МО газар нутгийн талбайн хэмжээгээрээ хэддүгээрт ордог вэ?(17)
3. МО-ы хойд захын цэг ( Монгол шарын даваа)
4. МО-ы өмнөд захын цэг ( Орвог гашууны бор толгой)
5. МО-ы барүүн захын цэг ( Монгол Алтайн Мааньт уул )
6. МО-ы зүүн захын цэг ( Соёлз уулын Модтой хамар даваа )
7. МО-той нэг өргөрөгт орших нэг улс ( Хятад,Казкастан г м)
8. МО-той нэг уртрагт орших улс ( Индонез, ОХУ г м)
9. МО баруунаасаа зүүн хэдэн км вэ? ( 2392км)
10. МО хойноосоо урагшаа хэдэн км вэ? (1259км)
11. МО-ы төв цэг ( Өвөрхангай аймгийн Бүрд сумын Өвөрхөшөөтийн булаг)
12. Далайд гарцгүй хэдэн улс байдаг вэ? (38 улс)
13. Монгол ямар далайд хамгийн ойр оршидог вэ? ( Номхон далай)
14. Монгол ямар ямар улстай хиллэдэг вэ? ( Орос, Хятад)
15. МО-ы хилийн шугамын урт ( 8219км )
16. Орос улстай хэдэн км-ээр хиллэдэг вэ? ( 3546км )
17. Хятад улстай хэдэн км-ээр хиллэдэг вэ? ( 4673км)
18. 3 улсын уулзвар цэг баруун талдаа ямар нэртэй вэ? ( Таванбогд уул)
19. 3 улсын уулзвар цэг зүүн талдаа ямар нэртэй вэ? ( Тарвагандахын овоо)
20. Дэлхий тэнхлэгээ эргэхдээ 1цагт хэдэн градусын шилжилт хийх вэ? (15)
21. Дэлхий хэдэн цагийн бүстэй вэ? ( 24)
22. Анхны голдож хаана байдаг вэ? ( Лондон)
23. МУ хэдэн оноос дэлхийн цагийг баримтлах болсон бэ? ( 1961 он)
24. МУ хэд хэддүгээр цагийн бүс дээр орших вэ? ( 6,7,8)
25. Юан улсын сударт 7%, 3% гэж юуг илэрхийлсэн бэ? ( ус, хуурай газар)
26. Ашигт малтмалаар нь нэрэлсэн газрын нэр ( Чулуут, Оюут г м)
27. Захчин ястан аль аймагт байдаг вэ? ( Ховд)
28. Барга ястан аль аймагт байдаг вэ? ( Дорнод)
29. Газрын зургийн хэл нь ( Таних тэмдэг )
30. МО-ы газарзүйн зургийн тусгаг ямар вэ? ( Конус )
31. МО байрзүйн зургийн хэдэн хуудсанд багтдаг вэ? ( 14)
32. МО-ы 80 гаруй хувь нь д.т.д хэдэн м өндөр вэ? ( 1000м)
33. Монгол Алтайн нурууны хамгийн өндөр цэг ( Хүйтэн уул )
34. Говь-Алтайн нурууны хамгийн өндөр цэг ( Ихбогд уул)
35. Хангайн нурууны хамгийн өндөр цэг ( Отгонтэнгэр уул )
36. Хэнтийн нурууны хамгийн өндөр цэг ( Асралтхайрхан )
37. Их Хянганы нурууны хамгийн өндөр цэг ( Соёлз уул)
38. Монгол Алтайн нуруу хаанаас эхлэж хаана хүртэл үргэлжилдэг вэ? ( Таванбогдын Хүйтэн уулаас-Гичгэний нуруу хүртэл)
39. Говь-Алтайн нуруу хаанаас эхлэж хаана хүртэл үргэлжилдэг вэ? ( Баянцагааны нуруунаас- Хөрх уул хүртэл)
40. Хангайн нуруу хаанаас эхлэж хаана хүртэл үргэлжилдэг вэ? ( СонгиноХайрхан уулаас-Дэлгэрхаан уул хүртэл )
41. Хүйтэн уул хэдэн м өндөр вэ? ( 4374м)
42. МО-ы хамгийн нам цэг ( Хөх нуур 560м)
43. Цамбагарав аль уулсын тогтолцооных вэ? (Монгол Алтай)
44. Тарвагатайн нуруу аль уулсын тогтолцооных вэ? ( Хангай)
45. Зөөлөн аль уулсын тогтолцоонд хамрах вэ? ( Говь-Алтай)
46. Хоридол Сарьдаг аль уулсын тогтолцоонд хамаарах вэ? ( Хөвсгөл )
47. Богд хаан уул аль уулсын тогтолцоонд хамаарах вэ? ( Хэнтий)
48. Геологийн хамгийн анхны эрин ( Архей)
49. Хүн ямар галавт үүссэн бэ? ( Дөрөвдөгч)
50. Цэрдийн галав ямар эринд хамаарах вэ? ( Мезозойн)
51. Протрозой эрин хэдэн галавт вэ? ( галавгүй)
52. МО-ы хамгийн олон галт уултай аймаг ( Сүхбаатар)
53. МО-ы хамгийн урт газар хөдлөлт 1905 онд хаана болсон бэ? ( Булнайн нуруунд)
54. 1968 онд хаана газар хөдлөлт болсон бэ? ( Булганы Могод суманд)
55. Цэрдийн галавт үүссэн нүүрсний орд ( Налайх, Багануур, Шивээ Овоо)
56. Баян-Өлгийд байдаг Мөнгөний орд газрыг нэрлэ. (Асгат)
57. Фосфоритын орд газар ямар аймагт байдаг вэ? ( Хөвсгөл )
58. Цагаан суврага зэсийн орд ямар аймагт байдаг вэ? ( Дорноговь)
59. Нарийн сухайт нүүрсний орд газар ямар аймагт байдаг вэ? ( Өмнөговь)
60. МО-ы дундаж өндөр ( 1580м )
61. МО-ы уур амьсгал ( Эрс тэс уур амьсгалтай )
62. 12 Сарын 22-нд нар хаана эгц тусах вэ? ( Матрын зам )
63. 100м тутамд агаар дээш өгсөхдөө хэдэн хэмээр буурах вэ? ( 0,60C)
64. Арктикийн агаарын масс хаана үүсэх вэ? ( Хойд мөсөн далай дээр )
65. 2өөр агаарын хооронд үүсэж буй шилжилтийн бүс (Фронт)
66. Агаарын фронтыг хэрхэн ангилах вэ? ( Дулаан, хүйтэн )
67. Төв азийн их даралтын төв хаана үүсдэг вэ? ( Увсын Улаангом хот)
68. Циклоны үед цаг агаар хэрхэн өөрчлөгдөх вэ? ( Тогтворгүй )
69. МО-ы хамгийн их халсан газар ( Эхийн гол)
70. МО-ы хамгийн их хүйтэрсэн газар ( Увс аймгийн зүүнговь сум )
71. МО-нд зун ямар даралт үүсэх вэ? ( Бага )
72. МО-ы хамгийн их салхитай аймаг ( Дундговь )
73. МО-ы хамгийн бага салхитай аймаг ( Архангай )
74. МО-ы аль хэсэг илүү их салхилдаг вэ? ( Урд )
75. Агаарт бэлэн оршиж бйгаа чийг ( Үнэмлэхүй )
76. МО-ы агаарын харьцангуй чийг ( 50-70%)
77. МО-ы дундаж тунадасны хэмжээ ( 200-220)
78. МО-ы хамгийн их тунадас унасан газар ( Хүрэлтогоотын одон оргил)
79. МО-ы хамгийн бага тунадас унасан газар ( Баянхонгорын эхийн гол)
80. Хэрлэн гол ямар ай савд хамаарагдах вэ? ( Номхон далайн)
81. МО-ы усны 3ай савыг заагалдаг газар ( Цогтчандмань уул )
82. Үенч гол ямар ай савд хамаарах вэ? ( Төв азийн гадагш урсгалгүй )
83. МО-ы хамгийн урт гол ( Орхон )
84. МО-ы хамгийн их устай гол ( Сэлэнгэ )
85. Орхон гол хаана цутгадаг вэ?( Сэлэнгэ )
86. МО-ы хамгийн том нуур ( Увс )
87.
Labels:
Газарзүй
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment